Дизайнер Р.Отгонлхам Тайландын торгоны шоунд оролцлоо
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайландын нийслэл Бангкок хотноо 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдөр “Celebration of Silk: Thai Silk Road to the World 2018” загварын шоуны нээлт “Сентара Гранд” зочид буудалд болов. Торгоны шоуг тус улсын Ерөнхий сайд генерал Прают Чан-o-ча нээж, Тайландын төр, засгийн өндөр албан тушаалтнууд, Бангкок дахь дипломат корпус болон бизнес, загварын ертөнцийн төлөөлөгчид оролцов.
1968 өдөр