Хан-Уул дүүргийн цэцэрлэгүүд хяналтын камертай болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛХан-Уул дүүрэг 2014 оноос эхлэн “Хүүхдэд-Ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлжээ.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд төрийн өмчийн 18 цэцэрлэгийн гадна, дотор талд нийтдээ 273 ширхэг камер суурилуулсан байна.
Дүүргийн зүгээс хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд өсөж, сурч хүмүүжих нөхцлийг хангаж анги бүрт суурилуулж, эцэг эхчүүдийн талархлыг хүлээгээд байгаа аж. Ирэх оноос эцэг, эхчүүд интернетийн сүлжээнд холбогдсон компьютер болон ухаалаг утаснаасаа хүүхдийнхээ ангид суурилуулсан камерийг хянах бүрэн боломжтой болох юм. Мөн дүүргийн хэмжээнд хувийн өмчийн 95 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дүүргийн Засаг даргатай байгуулах бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээнд бүх цэцэрлэгийг камертай байлгах заалт оруулахаар төлөвлөжээ.
Ж.Болор