БАЯНХОНГОР: Сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-11-05 11:06:20

Баянхонгор, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн "Гэрэлт ирээдүй" шатрын клубийн баг тамирчид Сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.


Шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатарын ивээл дор Монгол Улсад анх удаа зохион байгуулсан тус тэмцээнд Баянхонгор аймгаас анх удаа өсвөрийн тамирчид оролцсон юм.


Тэмцээний 7 хүртэлх насны ангилалд Баянхонгор аймгийн Баян-Ойт цогцолборын 2а ангийн сурагч Э.Оюунбилэг, 9 хүртлэх насны охидын ангилалд Баян-Ойт цогцолборын 3г ангийн сурагч Э.Оюунжаргал, 4г ангийн сурагч Х.Тэмүүлэн нар оролцож есөн өргөөс 3.5-5 оноо авсан байна.

Сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Азийн есөн орны Олон улсын шүүгчид, улсын шүүгчид ажилласан бөгөөд Баянхонгор аймгаас Баянхонгор аймгийн "Гэрэлт ирээдүй" шатрын клубийг үүсгэн байгуулагч, шатрын спортын дэд мастер, улсын шүүгч Н.Алтанзул шүүгчээр ажиллаж, олон улсын шүүгчийн нэг норм биелүүлжээ.

Холбоотой мэдээ