НҮБ-ын АЗ Умард Солонгосын хүний эрхийн байдлыг хэлэлцлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-11 11:08:45

НҮБ. /TASS/. Хэдийгээр ОХУ, Хятад, Ангол болон Венесуэл улс эсэргүүцсэн ч НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ пүрэв гарагт  хуралдаж, Умард Солонгосын хүний эрхийн байдлыг хэлэлцлээ.

АЗ-ийн хурлаар хэлэлцэх асуудлуудын талаар горимын санал хураалт явуулах хүсэлтийг Хятадын төлөөлөгчид хэлэлцүүлэг эхлэхийн өмнө уг зөвлөлийг даргалагч, АНУ-ын байнгын төлөөлөгч Саманта Пауэрт тавьжээ. Гэвч жилийн өмнө энэ асуудлыг хэлэлцэхийг АЗ-ийн гишүүн орнуудын дийлэнх нь дэмжсэн байна. Умард Солонгосын хүний эрхийн байдлыг хэлэлцэхийг Их Британи, Иордан, Испани, Литва, Малайз, Шинэ Зеланд, АНУ, Франц, Чили улс дэмжсэн бол ОХУ, Ангол, Хятад болон Венесуэл эсэргүүцэж, Нигери, Чад улс түдгэлзсэн байна. Орос, Хятадын хориг тавих эрх нь горимын асуудлаар санал хураалт явуулах үед хүчингүй байдаг аж.

Умард Солонгосын хүний эрхийн байдал олон улсад аюул учруулж байгаа эсэх, АЗ түүнд анхаарал хандуулах эсэхтэй холбоотой асуудал хуралдааны үеэр өрнөсөн маргааны гол сэдэв болжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ