Осол, гэмтлээс сэргийлэхийн чухлыг сурагчдад ойлгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-13 10:28:39

Булган аймгийн Эрүүл мэндийн газраас өвлийн халтиргаа гулгаа эхэлсэнтэй холбогдуулан “Осол гэмтлээс хэрхэн сэргийлэх”, "Ахуйн ослоос хэрхэн сэргийлэх” ,“Газар хөдлөлт”, “Ил задгай галын аюулаас хэрхэн сэргийлэх” зэрэг 7 өөр сэдвээр сурагчдад мэдлэг мэдээлэл хүртээлээ.

Энэ үйл ажиллагаанд Булган сумын ЭӨЦСургуулийн 5а - 5в ангийн сурагчид хамрагдлаа. ЭМГ – тай Дэлхийн зөн олон улсын байгууллагын мэргэжилтэн хамтран ажиллалаа. 63 сурагчдыг хамруулан, осол гэмтэл аюул гарсан хойно нь биш гарахаас нь өмнө сэргийлэх нь амьдралыг амар хялбар болгодгыг тэдэнд ойлгууллаа.

П.Батням

Холбоотой мэдээ