Эм зүйн шилдэг бүтээлийг 5 сая төгрөгөөр урамшуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
batsaikhan@montsame.mn
2015-12-15 13:34:32

"Монос сан"-ийн нэрэмжит 2015 оны Эм зүйн шинжлэх ухааны болон анагаах ухааны шилдэг бүтээлүүдийг шалгаруулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.

Уг арга хэмжээнд хамтран оролцогч ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Бат-Эрдэнэ, "Монос сан"-гийн тэргүүлэгч, Төрийн шагналт Л. Хүрэлбаатар нар шилдгүүдэд шагнал гардуулан өгөв.

Эм зүй болон анагаах ухааны салбарт үр бүтээлтэй ажиллаж, эрдмийн бүтээл туурвисан эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор, багш нарын ажлыг ийнхүү өндрөөр үнэлсэн байна. Энэ оны шилдэг бүтээлч эзнээр Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор, академич Д. Дүнгэрдоржийн "Эмийн шинжилгээний стандарт аргачлал" ном, Анагаахын доктор, профессор, академич Ш.Болдын "Монголын анагаах ухааны түүх" дөрвөн боть ном, гавьяат багш, доктор, профессор М.Сүхбаатарын "Хүүхдэд хэрэглэх 1500 эмийн тун, жор" ном шалгарчээ. Шалгарагсдад ЭМСЯ, "Монос сан"-гийн "Батламж", тус бүр таван сая төгрөг гардууллаа. 

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ