Баяндалай суманд 3 үеийн уулзалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-15 13:52:30

Баяндалай суманд 3 үеийн уулзалт арга хэмжээг анх удаа зохион байгууллаа. Энэ арга хэмжээ “Ахмад үеэ халамжлья”, “Залуу үеэ дэмжье”, “Өсвөр үеэ сургамжлья” уриан дор болжээ.

Гурван үеийн уулзалтын зорилго нь улс эх орны хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад буурлуудаа алдаршуулах, залуу хойч үедээ сургаалиа хайрлах, ахмад буурлуудаа хүндэтгэн дээдэлж залуу хойч үедээ туршлагаасаа хуваалцахад оршиж байна. Энэ үеэр ахмадуудын дунд караоке тэмцээн, 100 буудалт даам, шатрын тэмцээнүүд зохиогдсон бол дунд насныхны дунд гар бөмбөг, цэнгээнт бүжгийн тэмцээн, хөгжөөнт буухиа тэмцээн, хүүхэд залуусын дунд одон бөмбөг, буухиа, гар бөмбөгийн тэмцээнүүд тус тус болсон юм.

Уулзалтаар Баяндалайчууд алдаа оноо, амжилт бүтээлээ хэлэлцэж, тус сумаас төрсөн үе үеийн алдартнуудын арга туршлагыг хуваалцсан, алдар гавьяаг нь тэмдэглэсэн сайхан үйл явдлаа ийн хамтдаа тэмдэглэлээ. 

    Өмнөговь аймаг  С.Сумьяа 

 

Холбоотой мэдээ