Сальвадорын Хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч асныг баривчлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
jargal@montsame.mn
2015-12-17 14:00:22

САН-САЛЬВАДОР. /France-Presse/. Сальвадор улсын Хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Рейналдо Васкесыг Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ авлигын хэргээр баривчилсан байна.

Васкес Сальвадорын Хөл бөмбөгийн холбоог 2009-2010 онд тэргүүлж байжээ. Тэрбээр ФИФА-гийн зохион байгуулдаг тэмцээнүүдийг шууд дамжуулах эрхийг худалдах үедээ авлига авсан хэрэгт буруутгагдсан 16 хүний нэг юм.

Сальвадорын эрх баригчид түүнийг АНУ-ын талд шилжүүлэн өгөхийг урьд нь зөвшөөрсөн боловч Васкест дотооддоо хэрэг үүсгэсэн учир хойшлуулж магадгүй байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ