БНХАУ-тай хийсэн худалдаа 21.9 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-12-17 16:09:21

Монгол Улс өнгөрсөн 11 дүгээр сарын байдлаар долоон тэрбум 737.5 сая ам.долларын гадаад худалдаа хийсэн дүн мэдээ байна.

Энэ нь өнгөрсөн оноос хоёр тэрбум 285 сая ам.доллараар буурсан үзүүлэлт юм. Худалдааны гол түншлэгч болох Хятад улстай 4 тэрбум 831.9 сая ам. долларын, ОХУ-тай тэрбум 002.6 сая ам.долларын  худалдаа хийжээ. Тоон үзүүлэлтээс үзвэл  БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаас  21.9 хувиар буурсан байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ