Архины хордлогын улмаас 489 хүн эмнэлэгт ханджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2015-12-24 15:08:15

Энэ сарын 15-22-нд Нийслэлийн эмнэлгүүдэд нийт 489 хүн архины хордлогын улмаас хандлаа хэмээн ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.

Үүнээс16 хүн буюу 3.3 хувь нь хэвтэн эмчлүүлжээ. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтээс 39 хүн буюу 8.5 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж.

Тиймээс иргэдийг архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ