Өнөөдөр Монгол Улс Тусгаар тогтносны 104 жилийн ой тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-12-29 10:52:19

Монгол Улс Тусгаар тогтносны 104 жилийн ой өнөөдөр тохиож байна.

1911 онд Монголчууд Манжийн дарлалаас ангижрах хувьсгалыг өрнүүлж, улмаар улс гүрнээ сэргээн мандуулж, дэлхийн нийтэд тусгаар тогтнолоо тунхаглан зарласан билээ. Улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэстний сэргэн мандах их үйлийн эхлэл болсноороо Ардын хувьсгалтай дүйцэхүйц ач холбогдолтой хэмээн үзэж, Н.Батбаяр нарын нэр бүхий УИХ-ын гишүүд 2011 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн барьсан юм.

Энэхүү түүхэн үйл явдал болон Монгол Улсад улсад анхны төрийн таван яам байгуулагдсаны 100 жилийн ой тохиолдуулан өргөн барьсан уг хууль батлагдсанаар жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон юм.

Ийнхүү нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрийн жагсаалтад байсан уг өдрийг бүх нийтийн баяр болгон тав дахь жилдээ тэмдэглэж байна.

Эл өдөр Монголын нийгэм, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, манж судлаач Лхамсүрэнгийн Дэндэвийн  мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг Богд хааны ордон музейд зохион байгуулна. Мөн “Монголын товч түүхийн дээжис” сэдэвт үзэсгэлэн гарах юм.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болно.

Ж.Болор

Холбоотой мэдээ