ОБЕГ-аас анхааруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2015-12-29 15:56:39

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан ОБЕГ-аас нийт аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд анхааруулгыг өгч байна.

Аймаг, нийслэлийн болон гамшгаас хамгаалах албадад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авах, галын аюулгүй байдлын норм, шаардлагын биелэлтэд үзлэг, шалгалт явуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, барилга, байгууламжийн авралтын зам гарц, гал түймэр унтраах тоног төхөөрөмжийн ашиглалтын бэлэн байдлыг хангахад онцгой анхаарууллаа.

 Мөн төв, суурин газрын эрчим хүч, дулаан хангамж доголдохоос урьдчилан сэргийлж, дулааны болон нам даралтын уурын зуухны хэвийн найдвартай ажиллагааг хангах, албан байгууллага, орон сууц бүхий айл өрхийг хөлдөлтийн аюулаас сэргийлэх, шатдаг хий болон тэсэрч дэлбэрэх бодис (пиротехник)-ын ашиглалтад хяналт тавьж, аюулгүй ажиллагааны заавар, журмыг дагаж ажиллахыг анхааруулж байна.

Орон нутгийн болон хот хоорондын зам, даваагаар зорчих үед тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, зорчигчдын аюулгүй байдлыг хангуулж, хөдөө, орон нутагт зорчигчид төөрч осгох, амь насаа алдах аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэддээ анхааруулллаа.

Ж.Болор

Холбоотой мэдээ