200 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн хэрэгсэл хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-09-11 15:18:11

“Mission to heal” Олон улсын эрүүл мэндийн байгууллагын эмч нар Баянхонгор аймагт ажилласан талаар бид мэдээлсэн. Тэгвэл эмч нарын баг мэс заслын эмчилгээ хийснээс гадна тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт 200 сая төгрөгийн өртөг бүхий эм, эмнэлгийн хэрэгслүүдийг хандивласан байна.

Хайлдаг болон хайлдаггүй утас, эвэрхийн хана бэхлэх тор /меш/, өвдөлт намдаах эм 3 төрөл, антибиотик 3 төрөл, ясны цемент 200.000 ширхэгийг хандивласан бол харшлын лаа, уудаг калийн бэлдмэл, лансопразолыг мөн бэлэглэжээ. Түүнээс гадна хандивын багцад гэмтлийн шагайн бэхэлгээ 240.000 ширхэг, хүзүүний бэхэлгээ 50.000, унтуулгын эм пропопол, лидокайн, тариур зүү, вакум соруулга, витамин зэрэг олон улсын чанарын шаардлагад нийцсэн бус зүйлс багтжээ.

Цаашид тус байгууллага Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй тодорхой чиглэлүүдэд хамтран ажиллахаар болжээ.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд