Ховд аймаг 2015 онд 2,9 сая мал тоолууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-01-07 16:07:34

Ховд аймгийн Статистикийн хэлтсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр аймаг 2905411 мал тоолууллаа. Үүнээс тэмээ 21836, адуу 107594, үхэр 156096, хонь 1098929, ямаа 1520986 толгой мал тус тус тоолуулжээ.

Мал сүрэг  урьд оныхоос 10,7 хувиар буюу 279,8 мянган толгойгоор мал таван төрөл дээрээ 5,9-13,0 хувь буюу1,2-145,5 мянган толгойгоор өссөн дүн гарлаа.

Ховд аймгийн 16 сум малаа таван  төрөлд нь өсгөлөө. Малыг бүтцээр нь авч үзвэл 0,7 хувь тэмээ, 3,7 хувь адуу, 5,4 хувь үхэр, 37,8 хувь хонь, 52,4 хувь ямаан сүрэг тус тус эзлэж байгааг Статистикийн хэлтсээс мэдээллээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ