Үү эдгээдэг чулуу

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-01-10 22:01:48

Ховд аймгийн төв  Жаргалант сумаас Буянт сумын нутаг явах замд Урьд улаан ууланд ийм нэгэн өвөрмөц төрхтэй арцгар хад тогтсон байдаг. Ховдчууд энэ чулууг гар, хөл, нүүр дээр гарсан “үү” эдгээдэг гэж ярилцдаг юм.

Ямар ид шидтэйг одоогоор хэн ч тодорхой болгоогүй байгаа ч нутгийнхан  энэ хадан дээр очиж  биен дээр гарсан элдэв яр шархыг эдгээхээр зорьж очдог ба тухайн өвчнөө үрж дом хийдэг ийм нэгэн хад байдаг.

Энэ хадны зургийг Залуу уран бүтээлчдийн холбооны гэрэл зураг сонирхогч Б.Бямбасүрэн дурандаа буулгаж “үү” эдгээдэг хад гэж тодотгожээ.

А.Бямбасүрэн

                                                                     

Холбоотой мэдээ