Токитэнкү А.Хүчитбаатар хүнд өвчин тусчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-12 11:15:24

Мэргэжлийн сумо бөхийн нэгдүгээр сарын Хацү башё эхлэхтэй зэрэгцээд нэгэн харамсалтай мэдээ бөх сонирхогчдын чихэнд хүрээд байна.

Мэргэжлийн сүмогийн шилдэг бөхчүүдийн нэг Токитэнкү А.Хүчитбаатарыг цусны хорт хавдар гэх хүнд өвчин туссан хэмээн түүний багш Токицүказэ ояката мэдэгдлээ. Манай шилдэг бөхчүүдийн нэг Токитэнкү А.Хүчитбаатар өнгөрсөн оны есдүгээр сарын тэмцээнд дээд зиндаанд барилдах байсан боловч баруун хавиргаа гэмтээн барилдаагүй юм.

Тэрбээр эмнэлэгт шинжилгээ өгөхөд уг өвчин илэрсэн харамсалтай мэдээ сонссон байна. Түүний эмчилгээ ирэх дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэх юм. Токицүказэ Оякатагийн хэлснээр Токитэнкү 20 орчим кг турсан бөгөөд эмчилгээ үр дүнтэй болно гэдэгт найдаж байгаа аж.

Д.Өлзий

Холбоотой мэдээ