Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-12 16:54:32

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Баянзүрх багийн 24 настай, эмэгтэй иргэн А энэ сарын 9-ний өдөр  гэрээсээ гараад сураггүй болсон байна. 

Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан таван хүн, хоёр автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж  “Асгант” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө гэж тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд