Ардчилсан намын ҮЗХ хуралдана

Монголын мэдээ | Улс төр
gantuya@montsame.mn
2016-01-14 13:51:52

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны /ҮЗХ/ 46 дугаар ээлжит хуралдаан энэ сарын сүүлчээр хуралдана.

ҮЗХ-ын хуралдаанаар энэ удаад нөхөн сонгуульд ялалт байгуулсан гишүүдийг ҮЗХ-ны гишүүнээр батламжлах, мөн намын Ерөнхий нарийн бичгийн даргыг батламжлах, сонгуульд хэрхэн оролцох талаар ярилцах төлөвтэй байгаа аж. Тодруулбал Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар тус нам сонгуульд ИЗНН болон МҮАН-тай нэгдэн оролцох талаар хэлэлцсэн бөгөөд энэ талаар ҮЗХ-ны гишүүдээс санал сонсохоор төлөвлөж байгаа юм байна.

Ардчилсан намын ҮЗХ нийт 228 гишүүнтэй бөгөөд өмнөх хурал нь 2014 оны 11 дүгээр сард болж байсан. Үүнээс хойш тус намын ҮЗХ хуралдаагүй учир энэ удаагийн хурлаар намын дүрэм, бүтэц зохион байгуулалтын талаар ярилцах магадлалтай байгаа юм.

Н.Туяа

Холбоотой мэдээ