Сумаас авсан зээлээрээ ажлын бээлий үйлдвэрлэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан сумын 15 дугаар багийн иргэн Я.Баярдаваа "Cум хөгжүүлэх сан"-гаас авсан найман сая төгрөгийн зээлээрээ ажлын бээлий оёх жижиг үйлдвэрийнхээ түүхий эдээ авчээ.
Өрхийн үйлдвэрлэл эрхлэн өөрсөддөө ажлын байр бий болгосон залуу гэр бүлийнхэн өдөрт 250 хос бээлий үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж эхэлжээ. Хятад улсаас орж ирсэн ажлын бээлийг 600-700 төгрөгөөр худалдан авдаг бол харин орон нутгийн үйлдвэрлэгчид зах зээлийн үнээс даруй 40 хувиар хямд үнэтэй бээлийгээ худалдан борлуулдаг байна. Мөн монгол хонины ноосон утсаар энгийн хэрэглээний бээлийг оёж туршсан нь амжилттай болж тоо ширхэгийг нь олшруулан үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх боломжоо судлаж байгаа тухайгаа сумын Засаг дарга Б.Азжаргалд танилцуулахад “Энэ мэт олгосон зээл маань эзэндээ хүрч чадсан сайн жишээ манай Дархан суманд олон байгаа. Энэ онд манайх "Cум хөгжүүлэх сан"-гаасаа нийт 55 аж ахуй нэгж, иргэнд хөнгөлөлттэй зээл олгосон. Иргэд авсан зээлээ зориулалтынх нь дагуу үр ашигтай зарцуулж байгаа эсэхэд ажлын хэсгийнхэн маань байнга хяналт тавьж ажилладаг” гэв.
Б.Норовсамбуу
Сэтгэгдлүүд