Монголын гимнастикчид Алс Дорнодын тэмцээнд оролцоно

Дэлхийд | Спорт
jargal@montsame.mn
2016-01-19 16:20:00

АМАР МУЖ. /portamur/. ОХУ-ын Амар мужийн засаг  захиргааны төв болох Благовещенск хотод Алс Дорнодын болон Сибирийн спортын гимнастикийн тэмцээн пүрэв гарагт эхэлнэ. Бүс нутгийн төвд болох тэмцээнд нийтдээ 100 гаруй тамирчин оролцоно.

Амар мөрөн орчмын бүс нутагт спортын гимнастикийг түгээн дэлгэрүүлж байгаа суурингууд бол Благовещенск, Белогорск, Зея, Райчихинск юм. Эдгээр хотын тамирчид дээрх тэмцээнд оролцоно. Тэдэнтэй мөн Өмнөд Сахалинск, Владивосток, Амар мөрөн дэх Комсомольск, Биробижан, Чит, Ленинск-Кузнецкий хотын гимнастикчид болон Монголын найман тамирчин нэгдэнэ.

Монголын тамирчид манай тэмцээнд жил бүр оролцдог уламжлалтай гэж Амар мужийн Спортын гимнастикийн холбооны ерөнхийлөгч Георгий Вагнер ярьжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ