Оросын иргэд хямралд дасан зохицож эхлээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2016-01-20 16:04:20

Бүх Оросын олон нийтийн санал асуулгыг судлах төвөөс  /ВЦИОМ/ иргэдийн нийт  хэрэглээнд ажиглалт  хийжээ.

Тухайлбал, одоогийн  эдийн засгийн хямралын  үед улс орон чухамхүү эдийн засгийн ямар арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай байгаа тухай судалгаа явуулсан байна. Энэ тухай “Коммерсант” өнөөдрийн дугаартаа уламжилжээ. Судалгаагаар 2015 оны эхээр  оросууд хямралд дасан зохицохын тулд  “огцом хөдөлгөөнүүд” илүүтэй их хийж байсан нь харагдаж байна.  Жишээлбэл, 12 дугаар сард иргэдийн  32 хувь, нэгдүгээр сард 39 хувь  хүнсний бүтээгдэхүүнээ нөөцөлжээ.  2015 оны 12 дугаар  сард явуулсан судалгаагаар, Оросуудын  рублийн хадгаламжаа валютад шилжүүлэх нь цөөрчээ. Үүнийг санал асуулгад оролцогсдын  9  хувь дэмжиж, 13 хувь эсрэг байр суурьтай байв. Үнэт эд зүйлс, хувийн эд хөрөнгөө  худалдахыг 15 хувь дэмжиж, харин 11 хувь эсрэг  байв. Мөн иргэдийн  гуравны нэг нь   хагас жилийн турш арай ахиу үнэтэй хүнсний бүтээгдэхүүн  худалдан авч байгаа болон зарим бараа таваар, үйлчилгээнээс огт татгалзах болсон байна. Санал асуулгад оросын 46 бүс нутгийн 130 суурингийн  1,6 мянган хүн хамарчээ.

Москва хот. А.Огторгуймаа 

Холбоотой мэдээ