НӨАТ-ын сугалааны хоёр дахь тохиролыг энэ сарын 31-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
gantuya@montsame.mn
2016-01-21 16:07:17

НӨАТ-ын урамшууллын хүрээнд зохион байгуулах хоёр дахь ээлжийн сугалааны тохирлыг энэ сарын 31-нд явуулахаар төлөвлөж байна. 

Татварын ерөнхий газраас анхны сугалааг энэ сарын 17-нд зохион байгуулж, нийт 1044 азтан тодруулсан. Анхны сугалаанаас супер азтан буюу 100 сая төгрөгийн эзэн тодроогүй бөгөөд хамгийн ихдээ 500 мянган төгрөгийг 9, 100 мянган төгрөгийг 89, 20 мянган төгрөгийг 946 хүн сугалсан юм. 

Хоёр дахь ээлжийн сугалааны тохиролд нэгдүгээр сарын 1-20-ны хооронд худалдан авалт хийсэн 2 сая 470 гаруй мянган сугалаа оролцуулах бөгөөд шагналын сан нь нийт 201 сая 210 мянган төгрөг байх юм. 

Харин гурав дахь ээлжийн сугалааг ирэх хоёрдугаар сарын 7-нд явуулахаар төлөвлөжээ. 

Н.Туяа

Холбоотой мэдээ