Авто спортын “Ice racing cup” анхдугаар уралдаан болно

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2016-01-22 11:37:19

Автомашин эзэмшигч болон авто спорт сонирхогчдод зориулсан “Ice racing cup” анхдугаар уралдааныг энэ сарын 25-31-нд зохион байгуулна.

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, авто спортын  мөсөн замын уралдааны төрлийг сэргээн хөгжүүлэх, улмаар  автомашин эзэмшигч болоод сонирхогчдын ур чадварыг  хөгжүүлэх зорилгоор тус уралдааныг явуулж байгаа юм. Мөн техникийн болон жолоодлогын аюулгүй байдлын тухай мэдлэгийг сайжруулах, олон улсын  тэмцээнд оролцох тамирчдыг бэлтгэх зорилт дэвшүүлжээ.

Тус тэмцээн  сонирхогчийн болон мэргэжлийн гэсэн хоёр төрлөөр зохион байгуулна. Тухайлбал, сонирхогчийн төрөл  автомашины хөдөлгүүрийн хүчин чадлаас хамаарч найман ангилалд зохион явуулах юм. Харин мэргэжлийн төрөл хоёр ангилалд шилдгүүдээ тодруулж мэргэжлийн цол, зэрэг олгоно.

Уг тэмцээнд авто спорт сонирхогч хэн бүхэн оролцох боломжтой. Тэмцээнийг Монголын бартаат замын авто спортын холбоо, “Nissan 4x4 Mongolia” клуб, “Мөнх харилцаа”ТББ, “ Mongolian Land cruiser” клуб, “Jeep service” ХХК  хамтран зохион байгуулж  байгаа юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ