Орос улсын автомашины үйлдвэрлэл 2015 онд 27 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2016-01-26 15:21:02

Орос улсын Холбооны Статистикийн албаны (Росстат) уламжилж буйгаар,  2015 онд Орос улсын  автомашины үйлдвэрлэл 27,7 хувиар буурчээ.

Энэ нь 2014 онтой харьцуулахад 1,2 саяар багассан үзүүлэлт юм. Түүнээс гадна 2015 онд 131 мянган ачааны машин үйлдвэрлэсэн нь өмнөх жилийнхээс 14,7 хувиар, автобусны үйлдвэрлэл 17 хувиар буурч 36, 7 мянгад хүрчээ. Орос улсад хуучин автомашины худалдаа өнгөрсөн жил  20 хувиар  буурсан тухай “Коммерсант” сонин  өгүүлжээ. Автомашины зах зээлийн нийт хэмжээ 4 сая 897 мянган машин байсан ажээ.  Судалгааны  агентлагийн гаргасан тоо баримтаар,  тус улсад хуучин машины худалдаа 2014 онтой харьцуулахад 26,5 хувиар буурсан байна. Гэтэл  худалдагдсан шинэ автомашины тоо  бүр хоёр дахин буурчээ.  Европын бизнесийн холбооны уламжилснаар, өнгөрсөн жил автомашины худалдаа  35,7 хувь  хүртэл буурсан бөгөөд  нийт  1,6 сая машин худалдсан байна.

Москва хот. А.Огторгуймаа 

Холбоотой мэдээ