Өвөрхангайчууд энэ өвөл 22 мянган тонн мах хүнсэнд хэрэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-26 16:24:11

Өвөрхангай аймгийн зах зээл дээр үхрийн мах 3500-4000, хонины мах 2800, ямааны мах 2500, адуу, тэмээний мах 2000 төгрөгийн үнэтэй байна.

Түүхий эдийн хувьд ямааны арьс 12000, хонины нэхий /өлөнтэй/ 1000, үхрийн шир 20000, адууны шир 40000, тэмээний шир 20000 төгрөгийн үнэтэй байгаа юм. Мал, махны үнэ буурсан нь малчдад эдийн засгийн хүндрэл учруулж байгаа тул аймгийн ХХААГ-аас гадаад, дотоодын мах бэлтгэлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах боломжийг бүх талаар хайж байна. Гадаадад мах бэлтгэх аж ахуйн нэгжүүд эрх авсан боловч хилийн хорио цээрийн хяналт, зөвшөөрлийн асуудлаас хойшлогдож байгаа бөгөөд энэ асуудал шийдэгдвэл сумдын ЗДТГ-аар дамжуулан малчдад мэдээллийг шуурхай хүргүүлнэ гэдгийг тус албанаас хэллээ.

2015 оны эцсийн байдлаар Өвөрхангайн малчид 22,6 мянган тн мах хүнсэнд хэрэглэн 11,5 мянган тн мах зах зээлд худалдан борлуулахаар 697,8 мянган мал нядалгаанд оруулсан байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ