АНУ Өмнөд Хятадын тэнгис дэх ажиллагаагаа өргөжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-28 11:32:05

ВАШИНГТОН. /NHK/. Өмнөд Хятадын тэнгист явуулж байгаа “Усан замын эрх чөлөө” ажиллагаагаа өргөжүүлнэ гэж АНУ-ын Номхон далайн командын командлагч, адмирал Харри Харрис мэдэгдэв.

Спратли арлууд дахь БНХАУ-ын нэхэмжилсэн газар нутаг 12 хавтгай дөрвөлжин км хүрсэн бөгөөд үүний зарим хэсгийг цэргийн зорилгоор ашиглаж байна гэж тэрбээр мэдэгджээ.

Маргаантай газар нутаг дахь БНХАУ-ын ажиллагааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэх зорилгоор АНУ өнгөрсөн 10 дугаар сард БНХАУ-ын байгуулсан хиймэл арлуудын нэгнээс 22 км-ийн зайд хөлөг онгоцоо байрлуулсан билээ.

Ийм ажиллагаагаа өргөжүүлнэ гэж Харри Харрис мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр, АНУ-Японы аюулаас хамгаалах гэрээний хүрээнд Өмнөд Хятадын тэнгис дэх Японы Сенкакү арлуудыг хамгаалалтад авах бөгөөд хэрвээ БНХАУ тус арлууд руу халдвал АНУ хамгаалах болно гэж мэдэгджээ.

Япон Сенкакү арлуудыг газар нутгийнхаа салшгүй нэг хэсэг гэж үзэн, хянадаг боловч БНХАУ болон Тайвань нэхэмжилдэг байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ