Сар шинийн баярт зориулсан цуврал барилдааны хуваарь гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-29 11:46:36

Монголын үндэсний бөхийн холбооноос сар шинийн баярт зориулсан “Бөхийн баяр” цуврал барилдааныг Монголын бөхийн өргөөнд зохион байгуулдаг уламжлалтай.

Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдааны хуваарь гарчээ. “Бөхийн баяр” цуврал барилдаан ирэх сарын 5-ны өдөр өсвөрийн бөхийн барилдаанаар эхэлж, нийтийн монгол шандаст, сумын цолтой бөхчүүдийн барилдаанаар үргэлжлэх юм. Өсвөрийн бөхийн барилдаан 14 цагт эхлэх бөгөөд 1999 оны 1-р сарын 1-нээс хойш төрсөн хөвгүүд барилдах эрхтэй.

Харин энэ өдөр Нийтийн монгол шандастны барилдааны бүртгэл эхлэх бөгөөд ямар нэг цолгүй, бөхийн спортоор тусгайлан хичээллэдэггүй эрчүүд оролцох юм.

Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан хоёрдугаар сарын 06-ны 14 цагт эхэлнэ. (Бүртгэл хоёрдугаар сарын 5, 6-ны 10 цагаас МБӨ-д болно).

Хоёрдугаар сарын 07-ны 14 цагт сумын цолтон, залуу 512 бөхийн барилдаан болно. ( энэ өдрийн 10 цагаас бүртгэлийг хийх бөгөөд сумын цолтнууд үнэмлэхтэйгээ ирнэ.)

Хоёрдугаар сарын 08-ны 14 цагт Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааны үзэгчийн тасалбар 20-25 мянган төгрөгийн үнэтэй байх юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ