Политехникийн коллежтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-02 10:03:05

Баянхонгор аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төв “Баянхонгор-Политехник” коллеж болж, нээлтийн арга хэмжээгээ улирагч долоо хоногт хийжээ.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь 1963 онд “Барилгын сургууль комбинат” нэртэй байгуулагдан эдүгээ 53 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Тус төв нь эсгий урлал үйлдвэрлэлийн технологич, цахилгааны тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан, барилгын өргөн мэргэжил, барилгын засал чимэглэл, сантехникч, үс засах урлагийн технологич, мужаан, оёдол эсгүүр зэрэг 14 төрлийн нарийн мэргэжлээр сургалт явуулдаг байна. Политехник коллеж болсноороо үйлдвэрийн тоног төхөөрөмжийн техникч, барилга угсралтын техникч, цахилгааны техникч, аюулгүй ажиллагааны техникч мэргэжлээр дипломын болон баклаврын дипломтой төгсөх боломжтой болж байгаа юм.

Тус сургуулийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Хөдөлмөрийн сайдын зөвлөх Ч.Даваабаяр, аймгийн удирдлагууд, тус сургуулийн ахмад багш, ажилтнууд болон орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцжээ.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ