ДОРНОГОВЬ: Ургац хураалт 94.5 хувьтай

ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ
erdenebulgan@montsame.mn
2025-11-03 10:17:43

Сайншанд, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Энэ жил Дорноговь аймгийн   356 өрх, 17 аж ахуйн нэгж, байгууллага төмс 25 га-д, хүнсний ногоо 68,5 га-д, жимс, жимсгэнэ 15 га-д, малын тэжээлийн ургамал 98,5  га-д нийт 208 га талбайд тариалалт хийжээ.


Намрын ургацын хураалтын явцын дүнгээр төмс 119,8 тонн, хүнсний ногоо 342 тонн, жимс жимсгэнэ 1 тонн, малын тэжээл 176 тонныг тус тус хураан авч, ургац хураалт 94,5 хувьтай байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв. Харин тариалангийн талбай өмнөх оны мөн үеэс 49,4 га талбайгаар нэмэгдсэн байна.


Аймгийн хэмжээнд ургац хураалт, хадланд 89 трактор,  нэг төмсний комбайн, төмс ухагч гурав, хүнсний ногоо хураагч дөрөв, хадуур тармуур 22, хаман боогч хоёр тус тус ажилллаж байгаа юм. Тус аймаг  өрхийн тариалан эрхэлдэг тул ургац хураалтын ажилд ажиллах хүчний хомстол байхгүй ажил хэвийн үргэлжилж байна.




Холбоотой мэдээ