Завханы сумд нэгдсэн дулааны системтэй болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-02 11:18:56

Завхан аймагт Эрчим хүчний яам, аймаг, хувийн хэвшлийн гурван талын хамтын ажиллагаа, концессын гэрээгээр сумдыг төвлөрсөн дулааны шугамд холбож байна.

Тухайлбал Нөмрөг, Тэс сумууд нэгдсэн дулааны системд холбогджээ. Тэс сумын хувьд тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн ба үүний 150 саяыг Эрчим хүчний яам, 150 саяыг орон нутаг, үлдсэнийг нь хувийн хэвшил гаргажээ. Харин Нөмрөг сумын хувьд 700 орчим сая төгрөгөөр нэгдсэн дулааны системтэй болжээ. Мөн цаашид найман сумыг төвлөрсөн дулаанд холбох концессын ажлын жагсаалтыг аймгийн ИТХ-аас батлан гаргажээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ