” Хүүхдийн эрх үүрэг” сэдэвт мэтгэлцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-03 16:20:57

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын «Шейх Зайд» хувийн сургууль аймгийн прокурор, аймгийн ГХУССЗ,  цагдаагийн байгууллагатай хамтран сургалт зохион байгууллаа.

Хүүхдийн эрхтэй холбоотой энэ арга хэмжээнд хувийн сургууль тус бүрээс гурав, нийт найман баг оролцож,  хүүхдийн сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалах эрхийн хүрээнд ярилцлага маргаан зохиогдлоо. Энэ удаагийн арга хэмжээг ХААН банкны салбар ивээн тэтгэсэн байна. Уг мэтгэлцээний уралдааны тэргүүн байрыг Эмпати сургуулийн "Язгууртан" баг, Заид БДС-ийн "Гэрэлт цох" баг хоёрдугаар байр, Эмпати сургуулийн "Шилтэнгүүд" баг гуравдугаар байр, Дарын сургуулийн "Тэмүүлэл" баг дөрөвдгүгээр байр тус тус эзэлжээ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ