Сумын сайн малчдын шагналыг гардуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-02-03 17:27:57

Сүхбаатар аймгийн төв баруун-Урт сумаас Гал бичин жилийн босгон дээр 22 малчин “Сумын сайн малчин”-ы болзолыг биелүүлсэн. Хэдий зам харгуй хаалттай, цас ихтэй байгаа ч өнгөрсөн долоо хоногоос эхлэн сумын удирдлагууд малчдын шагналыг хотонд нь очин гардуулж эхэллээ.

Баруун-Урт сум нь 2015 оны мал тооллогоор 357,9 мянган толгой мал тоолуулсан. Мал сүргийнхээ тоогоор аймагтаа хоёрдугаар байранд,  Монгол Улсын 330 сумаас зургаадугаар байранд бичигддэг. Тус сумын мал хөдөөгийн 8-р багтаа харьяалагддаг. Тэгвэл улсын хэмжээний нийт 5550 багаас Баруун-Урт сумын 8-р баг мал сүргийнхээ тоогоор улсад нэгдүгээр байранд бичигдэж байна. 

Т. Одончимэг 

Холбоотой мэдээ