Завханд хоёрдугаар сарын сүүлээр хүйтний эрч суларна

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2016-02-03 17:45:47

Завханд энэ хоёрдугаар сард агаарын температурын дундаж нь нутгийн хойд  болон Хангайн уулсаар  23-28 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн бөгөөд, ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим хүйтрэнэ хэмээн аймгийн Ус цаг уур орчин шинжилгээний төвөөс мэдээллээ.

Энэ сард орох хур тунадас нь ихэнх нутгаар олон  жилийн дунджаас ахиу, Ургамал, Дөрвөлжин, Их-Уул, Тосонцэнгэл сумдын нийт нутаг, Завханмандал сумын баруун зах хэсгээр олон  жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна. 

Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлчээр зарим нутгаар 12-14м/с, хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст нутгийн өмнөд хагаст 16-18м/с, гуравдугаар арав хоногийн сүүлчээр говь талын  нутгаар түр зуур 20-24 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ