Завханы 9 алдартан тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-03 17:47:54

Завхан аймаг Хөхөгжин хонин жилийнхээ 9 алдартанаа тодрууллаа.

Нийгмийн сайн сайхны төлөө иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, тухайн жилд ажил үйлсээрээ шалгарсан шилдэг хүмүүсийг алдаршуулах, ажил үйлсэд нь урам зориг нэмэх зорилгоор “Завхан” сонин, Эх орон21.mn сайт Завхан аймагт анх удаа Хөхөгчин хонин жилийн 9 алдартныг тодруулжээ.  Энэхүү санал асуулгад Завхан аймгийн  12 салбарын 55 иргэн өрсөлджээ.

Ийнхүү төрийн үйлчилгээний салбараас аймгийн Халамжийн газрын дарга Б.Ариунаа, банк санхүүгийн салбараас ХААН банкны бүсийн захирал Б.Өрнөхжаргал, үйлчилгээний салбараас оёдолчин  С.Цэрэнсамбуу, Боловсролын салбараас Дэвшил бүрэн дунд сургуулийн багш С.Наран, урлаг соёлын салбараас аймгийн ХЖТ-ын дуучин Б.Одгэрэл, Эрүүл мэндийн салбараас аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн их эмч Б.Пунцагдулам, спортын салбараас уулын спортын мастер Ө.Батманлай, улс төрийн салбараас Улиастай сумын Жинст багийн дарга М.Рэнцэнпүрэв, бизнесийн салбараас Цэнхэр хулан хоршооны дарга Д.Буриад нар тус тус тодорчээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ