Шилдэг төлөөлөгчид шагнал гардав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-02-06 01:18:17

Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсч хөгжсөнөөс хойш Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь аймгийнхаа хөгжил дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө ажиллаж нийгэм эдийн засгийг хөгжүүлэх бодлого шийдвэрийг тодорхойлж ирсэн түүхэн замналтай.

Аймгийн ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн 2012-2016 оны бүрэн эрхийн хугацаанд Нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлж боловсронгуй болгож нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие дааж шийдвэрлэхэд мэдлэг оюунаа дайчлан ажилласан ИТХ-ын төлөөлөгчдийг шагнан урамшуулав. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, Засаг дарга А.Энхболд нар гардууллаа.

Аймгийн ИТХ-ын “Тэргүүний төлөөлөгч”-өөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Бат-Эрдэнэ, Г.Гантулга, Б.Батбаяр, аймгийн Засаг даргын шагнал “Найрамдлын Дархан” тэмдэгээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Х.Батбаяр, “Монголын нутгийн удирдлагын холбоо”-ны дээд шагнал “Соёмбо” одонгоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Р.Эрдэнэбаяр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэтулга, ИТХ-ын Тэргүүлэгч Д.Амгалан, н.Цолмон, О.Баттулга, Нутгийн удирдлагын “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Даваасамбуу, П.Оюунгэрэл, Ч.Баярцэцэг нарын таван төлөөлөгч. Монголын нутгийн удирдлагын холбооны “Хүндэт өргөмжлөл”-өөр аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Энхбаатар, Б.Мөнхбат нарын дөрвөн төлөлөөгч шагнууллаа.

Эдгээр төлөөлөгчид нь Дарханыхаа зуугаад мянган иргэдийг төлөөлж эрх ашгийг дээдлэж тэдний хүсэл шаардлагыг төр захиргааны байгууллагын бодлого шийдвэрт тусган төр, иргэнийг холбох гүүр болж мэдлэг оюунаа дайчлан ажилласан орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шилдгүүд юм гэж аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат онцлов.

                                                             Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ