Хятад, Орос хоорондын бараа эргэлтийн хэмжээ буурчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН. /TASS/. Хятад болон ОХУ хоорондын бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн сард жилийн дундаж үзүүлэлтээс 8.9 хувиар буурч 4.99 тэрбум доллар болсон тухай Хятадын Гаалийн удирдах газрын тайланд дурджээ.
Тус байгууллагын мэдээлснээр, ОХУ-д экспортолдог Хятадын бараа бүтээгдэхүүний хэмжээ дээр дурдсан хугацаанд 4.2 хувиар буурч, 2.71 тэрбум доллар болсон бол Оросоос импортолдог бараа бүтээгдэхүүний хэмжээ 13.9 хувиар буурч, 2.28 тэрбум доллар болжээ.
Нэгдүгээр сард Хятадын гадаад худалдааны хэмжээ 291.7 тэрбум доллар болсон нь жилийн дундаж үзүүлэлтээс 14.3 хувиар буурсан үзүүлэлт аж.
Дурдсан хугацаанд Хятадын импортын хэмжээ 18.8 хувиар буурч, 114.2 тэрбум доллар болсон бол экспортын хэмжээ мөн 11.2 хувиар буурч 177.5 тэрбум доллар болжээ.
Д.Жаргал