Бээжингийн их сургуульд “Нэг бүс- Нэг зам”-ын орнуудын хэл, соёлыг заах хөтөлбөр нэмэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-09-16 10:58:39

 Энэ сарын 15-ны өдөр Бээжингийн Их сургуулийн гадаад хэлний  хөтөлбөрт  “Нэг зам Нэг бүс”-ийн орнуудын хэл, соёлын талаархи  хөтөлбөр нэмэгдэж байгаатай холбогдуулан салбарын  багш, эрдэмтэд, Хятадад суугаа  зарим орны  элчин сайдын яамны төлөөлөл оролцсон хичээлийн жилийн нээлтийн ажиллагаа боллоо.

 Хичээлийн жилээс эхлэн Бээжингийн их сургуулийн гадаад хэлний салбар  Араб, Еврей, Турк, Франц, Кисвахили \Африк тивийнТанзани, Кени улсуудын хэл\ Бангладеш, Филлиппин, Вьетнам, Испани, Солонгос, Герман, Япон, Амхарик  \Этиоп улсын албан ёсны хэл\, Мяньмар,Тайланд, Хинди, Урду /Пакистан улсын албан ёсны хэл\, Фарси\ Ираны албан ёсны хэл\ хэлийг нэмэлт, сонгох байдлаар заахаар болж тус сургуульд 40 анги шинээр нээж байгаа ажээ. Үүнд Орос, Крилл Монгол хэл багтаж буй бөгөөд эдгээр орны соёлын талаар нэмэлт хөтөлбөрүүд багтаж байна.

Тухайлбал:Арабын ертөнцийн өнөөгийн байдал,  Зүүн Өмнөд Азийн соёл, Орчин үеийн Израйл судлал, Ойрхи Дорнод судлал, Дорнын уран зохиол, Хятад болон Барууны соёлын харьцуулсан судлал,  Хятад Оросын соёлын харилцааны түүх зэрэг хичээл танилцуулгууд оюутнуудын  оюуны  мэдлэгийг тэлж, олон улс орны хөгжил, байдлыг  танихад   дөхөм   болно хэмээн  төслийн танилцуулгад дурджээ. 

 Эдгээр 40  салбарын  32 хэл  8 салбар нь  Араб, Хэрби, Орос, Монгол, Турк, Бангладеш зэрэг 20 хэл нь “Нэг зам нэг бүс”- ийн зам дагуух  бүс нутагт  хамаарагдаж буй орнууд аж.

Эдүгээ 117 жилийн түүхтэй  Бээжингийн их сургуульд  дээрх  гадаад хэл тус бүрд  үндсэн анги хичээллэж  байгаа  бөгөөд “Нэг бүс- Нэг зам” буюу “Торгоны зам” , “Далайн торгоны зам” стратегид хамаарах улс орнуудын хэл соёлыг судлах, дэлгэрүүлэх, чадварлаг боловсон хүчин бэлтгэхээр сургалтын хөтөлбөрөө баяжуулсан байна.

 

Бээжин хот Д.Энхчимэг

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд