Д.Мөнгөнхуяг ДАШТ-ий “шилдэг хаалгач”-аар тодорчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-02-19 13:19:54

ОХУ-ын Ульяновск хотноо болсон ДАШТ-ий "Шилдэг хаалгач"-аар манай шигшээ багийн хаалгач Д.Мөнгөнхуяг шалгарсан байна.

Манай улсын бөмбөгтэй хоккейн шигшээ баг энэхүү ДАШТ-д амжилттай оролцож IV байр эзэлсэн билээ. Мөн дэлхийд чансаагаа ахиулж, 12-т бичигдээд байгаа юм. Д.Мөнгөнхуяг нь шайбтай хоккейн спортоор 12 наснаас эхлэн хичээллэсэн бөгөөд 2006 онд анхны бөмбөгтэй хоккейн ДАШТ-ээс уг шагналыг авч байжээ.

Манай баг тамирчдын дараагийн тэмцээн ирэх гуравдугаар сарын 11-ний өдөр болох Ази тивийн аварга шалгаруулах "Challenge cup" тэмцээн, долдугаар сард БНАСАУ-д болох нөхөрсөг тоглолт, наймдугаар сард Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн тус тус хүлээж байгаа. Мөн 2017 оны Саппорогийн өвлийн наадамд оролцох эрхээ авчихаад байгаа юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ