Бээжин хотод салхи нэвтрүүлэх хонгил байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2016-02-22 13:26:15

Энэ сарын 20-нд Бээжин хотын хот төлөвлөлтийн хорооны дэд дарга Ван Фей: Бээжин хот салхины нөөц ихтэй газрыг ашиглан, хотын агаар нэвтрүүлэх хүчин чадавхыг дээшлүүлэхээр  салхи нэвтрүүлэх хонгилын системийг  сайжруулна  гэжээ.

Салхи нэвтрүүлэх хонгил гэдэг нь зээл гудамж, цэцэрлэгт хүрээлэн, давхар байшингийн хэсгүүдээс бүрдэж, салхины чиглэлийг зална.  Ингэснээр хотын дулааны  температур буурч, утаат мананг арилгах үр ашигтай нь туршилтаар батлагджээ. Өргөний хэмжээ нь 500 метрээс дээших салхи нэвтрүүлэх 5 хонгилыг Бээжин хотын төвийн олон цэцэрлэгт хүрээлэн, зүлэгтэй газруудтай  холбоно.

 Тохилог олон улсын нийслэл хотыг байгуулахад агаарын бохирдлыг бууруулах нь амин чухал зорилт болж байна. Бээжин хот сүүлийн жилүүдэд агаар цэвэршүүлэх  хөтөлбөрийн дагуу  нүүрсний хэрэглээг бууруулан, утаа бүхий машины тоог  хязгаарлах, барилгын тоосонцорыг багасгах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаа ба салхи нэвтрүүлэх шинэ аргыг нэвтрүүлж байна.

Бээжин хотод  байгалийн салхи ихтэй үед агаарын бохирдол эрс буурдаг   учраас эрдэмтэд ийнхүү салхины хүчийг ашиглан агаарын бохирдол бууруулахад ашиглах боллоо.

Бээжин хот.Д.Энхчимэг

Холбоотой мэдээ