Захиргааны ерөнхий хуулийн сургалт болж байна

Монголын мэдээ | Хууль
gantuya@montsame.mn
2016-02-22 13:44:57

Ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Хууль зүйн яамнаас энэ сарын 16-наас эхлэн сургалт явуулж байна. 

Сургалтыг ХБНГУ-ын Ханнс-Зайделын сантай хамтран тусгай графикын дагуу ирэх гуравдугаар сарын 4 хүртэл зохион байгуулах юм. Тус сургалтад нийслэл, дүүргүүдийн ЗДТГ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагуудын гэх мэт нийт есөн дүүрэг, 34 байгууллагын 1800  гаруй ажилтан, албан хаагч хамрах юм байна. 

Н.Туяа

Холбоотой мэдээ