Хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг олгож эхлэв

Монголын мэдээ | Нийгэм
gantuya@montsame.mn
2016-02-22 16:13:58

Хүүхэд бүрт олгох 20 мянган төгрөгийн 2016 оны хоёрдугаар сарын санхүүжилт банкуудад шилжжээ.

Энэ оны эхний хоёр сарын хүүхдийн мөнгийг Цагаан сараас өмнө нэгтгэж олгоно гэж мэдэгдэж байсан ч санхүүжилтын асуудлаас үүдэн зөвхөн нэгдүгээр сарын мөнгийг олгосон. Тэгвэл хоёрдугаар сарын хүүхдийн мөнгөний санхүүжилт өнгөрөгч долоо хоногт банкуудад шилжсэн тул энэ сарын 20-ноос иргэдэд олгож эхэлсэн байна.

Харин нэг гэр бүлийн хоёр хүүхдийн нэгэнд нь олгоод нөгөөгийнх нь мөнгө шилжүүлээгүй байх тохиолдол гарч байгаа аж. Энэ нь иргэдэд хүүхдийн мөнгийг дахин ялгавартай олгох гэж байна уу гэх эргэлзээ төрүүлээд байгаа учир Төрийн банкнаас лавлахад "Хүүхдийн мөнгийг 20-ноос эхэлж шивж байна. Шивэлтийн ажил дуусаагүй учир зарим иргэдийн дансанд ороогүй байгаа. Тун удахгүй шилжиж орно" гэсэн хариулт өглөө. 

Н.Туяа

Холбоотой мэдээ