Унгарын Засгийн газар тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-02-23 16:20:02

Унгарын Засгийн газраас 2013 онд хэрэгжүүлж эхэлсэн тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа.

Энэхүү хөтөлбөр нь хоёр орны соёл боловсрол, эдийн засаг, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна. Тэтгэлгийг сургалтын бакалавр, магистр, доктор зэрэг бүх түвшинд олгодог.

Тэтгэлэгт сургалтын төлбөр, сар бүрийн стипенд, дотуур байр, эрүүл мэндийн даатгал багтах юм.

Тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлэх хүсэлтэй хүмүүсийн мэдээллийг ирэх сарын 15-ныг хүртэл хүлээн авах аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ