“Хулгайчгүй Монгол-бидний мөрөөдөл” илтгэлийн уралдаан зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-02-24 17:12:23

МЗХ-ноос өрнүүлж буй “Хулгайчгүй Монгол” үндэсний чөлөөлөх хөдөлгөөний хүрээнд ахлах ангийн сурагчид, оюутан залуусын дунд уран илтгэлийн тэмцээн зарлажээ.

Илтгэлийн тэмцээн “Хулгайчгүй Монгол-бидний мөрөөдөл” сэдвээр өрнөх гэнэ. Тэмцээн  3 үе шаттай ба эхний шатанд бүх оролцогч илтгэлээ хэлэлцүүлж, хоёрдугаар шатанд орох эрхээ авах юм. Үүний дараа хоёрдугаар шатанд тэнцсэн оролцогчид тусгай бэлтгэсэн сэдвийн дагуу илтгэлээ тавих аж. Сүүлийн шатанд шүүгчдийн бэлтгэсэн сэдвийн дагуу илтгэж нийлбэр оноогоор тэргүүн, дэд, гутгаар байрын эзэд тодрох юм.

Энэхүү  тэмцээнийг МЗХ, Хулгайчгүй Монгол үндэсний чөлөөлөх хөдөлгөөн, Залуу илтгэгч клуб хамтран зохион байгуулж байгаа бөгөөд бүртгэл өнөөдрөөс ирэх сарын 8-ны хооронд тус холбооны 103 тоотод болох гэнэ.

Б.Туул

Холбоотой мэдээ