Нэг хүний жүжгийн наадамд 6 орны уран бүтээлч өрсөлдөж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Ялагчдын цуваа” олон улсын моно жүжгийн фестиваль УДЭТ-ын тайзнаа энэ сарын 26-нд Ч.Найдандоржийн бүтээл “Чөлөөт хос” жүжгээр нээлтээ хийлээ.
Тус фестивальд Монгол, АНУ, Солонгос, Якут, Тува, Болгар улсын уран бүтээлчид өрсөлдөж байна. Тэдний моно жүжгийн тоглолт ирэх сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ. АНУ-аас ирж оролцож буй жүжигчин Бремнер Дөөтигийн "Кабаре 33" тоглолт өнөөдөр 19:00 цагт Улсын хүүхэлдэйн театрт болох юм.
Ингээд тоглолтын хуваарийг хүргэж байна.
Есдүгээр сарын 28-нд 11:00 цагт Тува “Инстадрама” /Улсын хүүхэлдэйн театрт/ Жүжигчин: Айзаана Чулбак-оол, Найруулагч: Сузаана Ооржак
Есдүгээр сарын 29-нд 17:00 цагт БНСУ “Пумба” /Улсын хүүхэлдэйн театрт/ Жүжигчин: Мүн Жүн Су
Есдүгээр сарын 30-нд
11:00 цагт Монгол Улс “4:48 Психоз”
Жүжигчин: Л.Эрдэнэ-Очир, Найруулагч М.Боролдой
17:00 цагт БНСУ “Мама” /"Мөнх тэнгэр" жуулчны бааз/
Жүжигчин: Ким Рио Вон