Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-12-04 08:45:16

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Нийтийн эзэмшлийн 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна.


Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар төвийн зургаан дүүргийн удирдлага, ерөнхий архитектор, газрын алба, авто зам, ус суваг, цахилгаан түгээх, дулаан, Хөгжлийн корпорац зэрэг холбогдох байгууллагатай уулзалт хийж хамтран авто зогсоолыг сайжруулах менежментийн төслийг хэлэлцэв.


Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Олон улсын жишигт хамгийн дээд тал нь гурван цаг хүртэлх хугацаанд төлбөртэй зогсоол ашиглуулдаг. Улаанбаатар хотод байгаа бүх автомашины зогсоолыг шинэ менежментэд оруулна. Дэлхийн хөгжсөн хотын жишгээр явъя гэвэл авто машины зогсоолууд менежменттэй байх шаардлагатай” гэв.


НЗДТГ-ын мэдээлснээр, “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” компаниас 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төслийг үе шаттай хэрэгжүүлж байна.


Өнөөдрийн байдлаар 23 байршлыг зогсоол болгон тохижуулах ажил эхлээд байгаа ажээ. 


Холбоотой мэдээ