Эмийн мэргэжилтнүүд саналаа нэгтгэн зөвлөмж гаргах болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-02-28 12:41:56

Сэлэнгэ аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа хувийн эмийн сан, эмийн эргэлтийн сангийн эм зүйч, эм найруулагч нарт зориулан сургалт явууллаа.

Уг хэлэлцүүлэг, сургалтанд 60 орчим эмийн мэргэжилтнүүд хамрагджээ.

Тэд “Чанартай эм, зохистой хэрэглээ” сэдвийн дор эмийн санд тавих нийтлэг шаардлага MNS5260:2015-ыг хэрэгжүүлэх түүнд тавих хяналт, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн комиссын үйл ажиллагаа болон цаашид стандартыг хэрхэн хангуулах талаар мэдээлэл авлаа. Мөн энэ үеэр шинэ эмийн танилцуулгыг хийсэн байна. Сургалтын төгсгөлд оролцогчдоос гарсан саналыг нэгтгэн зөвлөмж боловсруулан гаргахаар боллоо. Энэхүү зөвлөмжөө гарын авлага хэлбэрээр иргэдэд хүргэх ажээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ