Төрийн захиргааны албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-02-28 12:58:00

Төрийн захиргааны албан хаагчдын тангараг өргөх ёслол 2 дугаар сарын 24-ний өдөр Нутгийн удирдлагын ордны Сүлд танхимд боллоо.

Төрийн захиргааны 30-н албан хаагч Төрийн сүлд, Их цагаан туг, Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэн тангарагаа өргөсөн байна. Уг ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Түвшинбаяр, ИТХ-н нарийн бичгийн дарга Д.Мядагсүрэн болон холбогдох хэлтэс агентлагийн дарга нар оролцсон бөгөөд тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагч болж байгаа албан хаагчиддаа амжилт хүсэж, баяр хүргэлээ. Мөн тангараг өргөөд зогсохгүй төрийн албаны хариуцлагатай ажлыг нэр төртэйгээр биелүүлэхийг анхааруулсан юм. Ийнхүү төрийн захиргааны албан хаагч 30 залуу боловсон хүчнээр хүрээгээ тэллээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ