Ираны сонгуульд Роуханийн холбоотнууд тэргүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-29 09:47:34

ТЕГЕРАН. /Anadolu/. Шинэчлэгч, Ерөнхийлөгч Хассан Роуханийн холбоотнууд Ираны парламентын сонгуульд тэргүүлж байна.

Ням гарагийн урьдчилсан дүнгээр, Роуханийг дэмжигч шинэчлэгчдийн эвсэл Тегеран хотын тойргийн 30 суудлаас 29-ийг нь авсан байна.

Алдарт консерватив нэр дэвшигч Голямали Хаддад-Адель 31 дүгээр байрт орж, таслагджээ.

Мөн Ираны нөлөө бүхий байгууллага болох Шинжээчдийн ассамблейн суудлын төлөө өрсөлдөөнд Роухани болон Акбар Рашеми Рафсанжани тэргүүлж байна. Тус ассамблейн 88 гишүүн Ираны дээд удирдагчийг томилдог ажээ.

Сонгуулийн албан ёсны дүн өнөөдөр гарна.

Ираны парламент, Шинжээчдийн ассамблейн 290 гишүүнийг сонгох сонгууль баасан болсон байна.

Өнгөрсөн долдугаар сард “5+1” бүлэгтэй цөмийн түүхэн гэрээ байгуулсантай холбоотойгоор Иран анх удаа ийм сонгууль явуулж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ