ОХУ-д инженерийн чиглэлээр суралцах оюутны тоог нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-10-03 15:26:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр ОХУ-ын Роснефть компаний дэд ерөнхийлөгч Ю.И.Калининтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.


БСШУСЯ, ОХУ-ын ”Газрын тосны Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын хэлэлцээрийн хүрээнд жил бүр Монгол Улсын 10 оюутан ОХУ-д инженерийн чиглэлээр суралцдаг. Шаардлагатай мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд, хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс одоо суралцаж байгаа оюутны тоог нэмэгдүүлэхээр уулзалтаар тохиролцлоо. Инженерийн чиглэлээр ОХУ-д суралцах оюутныг ахлах ангиас нь эхлэн бэлтгэх хэрэгтэй гэсэн саналыг дэд сайд хүлээн авч, ажил хэрэг болгохоо мэдэгдсэн юм.

Энэ хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулах аж.

Холбоотой мэдээ