ҮЭ-ийн гишүүд нэг сая төгрөг хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-10-09 10:27:16

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгын санхүүжилтэд дэмжлэг үзүүлэн аймгийн нэгдсэн эмнэлгийн ҮЭ-ийн гишүүд нэг сая төгрөгийн хандивлалаа.

Орон нутгийн төдийгүй бүс нутгийн иргэдийн эрүүл мэндийн хамгаалах, эмнэлгийн яаралтай тусламж цаг алдалгүй хүргэх боломжийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой мэс заслын зориулалтын барилга байгуулжтай болж, тоног төхөөрөмжөөр хангагдах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор ҮЭ-ийн гишүүд ийн хандив өргөжээ. Цаашдаа  ард түмнийхээ эрүүл энхийн төлөө сайн үйлсийг дэмжих болно гэж аймгийн Нэгдсэн эмнэлгийн ҮЭ-ийн хорооны дарга, их эмч Б.Шижирбаатар ярив.

Тус аймагт “Эрүүл мэндийн даатгуулагчдын хяналт” төрийн бус байгууллагаас нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгыг хандив, тусламж, төсвийн хөрөнгийн дэмжлэгээр барих төслийг хэрэгжүүлж эхлээд буй. Төслийн үр дүнд нэгдсэн эмнэлэг, төрөх эмнэлгийг холбосон 126 метр квадрат талбай бүхий гурван давхар барилга ашиглалтад орно.

М.Батжаргал

Холбоотой мэдээ